Манай төслүүд

"Цөлжилттэй тэмцэх, доройтолд орсон говийн хөрсийг сэргээж, байгалийн унаган төрхийг нь авчрахад бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Манай ТББ нь Монгол орны говийн бүс нутагт ховор, нэн ховор ангилалд орсон мод, ургамлын төрөл зүйлийг тарьж, ургуулах, үржүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Мэдээж хэрэг энэ том ажлыг олон нийтийн дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид мод, ургамлын үрийг цуглуулах, үрслүүлэхээс эхлээд модны суулгацыг шилжүүлэн тарих, явцын хяналт тавих зэргээр бид төслийн үе шат бүрийг цогцоор нь төлөвлөж, амжилттай хэрэгжүүлэн ажилладаг. Өнөөг хүртэл бидний хийж амжуулсан ажлын товчоонтой та танилцана уу.

Тооройн тоо толгой тархацыг судлах 6000 км-ийн аялал

Тооройн популяци, тархалт, байршлыг тодорхойлох, тэдгээрийн оршин буй палеогеологийн онцлогийг судлах судалгааны төсөл

Говийн баянбүрд байгуулах

Тооройн Төлөө ТББ нь 4 жилийн өмнөөс Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг, Шаргын говьд анх тоорой мод суулгах туршилт хийсэн билээ. Тэр цагаас хойш одоог хүртэл тус бүс нутагт 4000 гаруй мод, бут суулгаснаас 2000 гаруй тооройг суулгацаар тарьж ургуулсан юм.

Баянтооройн төглийг хамгаалах

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь тооройн төглийг хамгаалах зорилгоор 3 га газрыг хамарсан хамгаалалтын зурвас байгуулав.

Ховор мод, ургамлыг шилжүүлэн суулгах

Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас 20 гаруй нэр төрлийн 200 орчим суулгацыг Хаяа худагт амжилттэй шилжүүлэн суулгав.
Мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройгоос тоорой, мөнгөлөг улиас, агч, сухай зэрэг 10 гаруй төрлийн мод, бутыг Шаргын говьд шилжүүлэн суулгав.

Тооройн талаарх мэдлэг ойлголтыг түгээж, иргэдийн оролцоог дэмжих

Говь, цөлийн ховор, ховордсон мод, сөөгийг тарьж ургуулсан баянбүрдийн онцлогийг танин мэдүүлэх үүднээс “Тооройн баяр” зохион байгуулав

Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын төв байгуулж, ойжуулалтын судалгаа хийх

Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын төвийн 8 барилга байгууламжийг барьж, бүрэн ашиглалтанд оруулсан ба ховор мод ургамлын генетик нөөц, хөрс, үндэсний судалгаануудыг хийж гүйцэтгэв.

Мөн заган ойн генетик болон нөөцийн судалгааг санхүүжүүлж, хамтран гүйцэтгэсэн болно.