Бид бол
ТООРОЙН ТӨЛӨӨ
A NON-GOVERNMENT ORGANIZATION FOCUSED ON REFORESTATION AND FIGHT AGAINST DESERTIFICATION
Манай байгууллага нь Монголын говийн зүрх болсон Тоорой (Populus diversifolia Sсhrenk)моддыг хайрлан хамгаалахад сэтгэл зүрхээ зориулдаг. Тоорой модод нь газрын доорх усны түвшин хэт гүнд байх, ган гачиг тохиох зэрэг байгалийн эрс тэс, хүнд нөхцөлд дасан зохицсон, тэсвэртэй чанараараа онцгой төрөл зүйл билээ. Ялангуяа ган гачиг, хуурай халуун уур амьсгалыг тэсвэрлэх гайхалтай чадвартай тул тоорой нь Монголын говийн баянбүрд, говийн бүс нутгийн нарийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цөлжилт, хөрсний доройтол эрчимжиж байгаа нь тооройг устаж, үгүй болох эрсдэлд оруулж байна. Тиймээс бид тооройн тархац хуимгдаж буйн шалтгааныг судлах, тэдгээрийн тархалтын нарийн хил хязгаарыг тодорхойлох, тоорой тоо толгойг хамгаалах, сэргээх нь бидний эрхэм зорилго юм. Докторант Ц. Нанзаддоржийн санаачлагаар Шинжлэх Ухааны Академийн Цөлжилттэй тэмцэх судалгааны төвийн дарга, доктор Н.Хауленбек, судлаач, доктор Н. Бумбар нарын хамтаар "Тооройн Төлөө" НҮТББ-ийг 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд тооройн тоо толгойг тодорхойлох, тархацыг судлах санаачилга чухам энэ үед гарсан билээ.

Бидний Алсын Хараа
Агро-ойжуулалтыг нэвтрүүлсэн, ховор мод, ургамал түгэн дэлгэрсэн, орон нутгийн иргэдийнх нь амьжиргаа дээшилсэн, хөгжиж цэцэглэсэн Монгол орон юм.
Бидний Эрхэм Зорилго
Нэг сая тоорой мод тарьж, говийн биологийн олон янз байдлыг сэргээн, иргэдийн боловсрол болон оролцоогоор дамжуулан тэднийг чадавхижуулах, агро-ойжуулалт ашиглан цөлжилттэй тэмцэх нь бидний эрхэм зорилго юм.
Итгэл найдвар, гэрэлт ирээдүйг алхам алхамаар бүтээж, ногоон дэлхийг мөчир мөчрөөр, бут бутаар соёолуулан дэлгэрүүлцгээе!
БИДНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ
'Save the Tooroi' NGO was established by Nanzaddorj.Ts, Dr. Haulenbeck, Head of the Research Center for Combating Desertification, Academy of Sciences, and Dr. Bumbar.N
Судалгааны ажлын 1-р шат
"Тооройн Төлөө" ТББ, "Гараг" студийн судалгааны баг хамтран, Монголын говь цөл, хээр тал, уулсаар 6500 орчим км аялж, ховор, нэн ховор модлог ургамал, ялангуяа Тооройн (Populus diversifolia Schrenk) тархац нутгийн хил хязгаарыг анх удаа 400 гаруй км-ээр нэмэгдүүлсэн билээ. Өмнө нь судлаачид тооройн тоо толгойг 25,000 орчим гэж тооцоолоод байсан бол энэ судалгааны үр дүнгээр уг тоог 80,000 орчим байна гэж шинэчлэн тодорхойлсон юм.
Судалгааны ажлын 2-р шат
"Тооройг Төлөө" ТББ-н судалгааны багийнхан Монгол орны тооройн тархац, байршлын хамгийн зүүн цэгийг тодорхойлох судалгааны аялалд явж, Дорноговь аймгийн Сайхандулаан сум гэж тодорхойлов.
Судалгааны ажлын 3-р шат
"Тооройг Төлөө" ТББ-н судалгааны багийнхан Монгол орны тооройн тархац, байршлын хамгийн баруун цэгийг тодорхойлох судалгааны аялалд явж, Ховд аймгийн Үенч сумын Ёлхоны баянбүрд гэж тогтоосон юм.
Судалгааны ажлын 4-р шат
"Тооройг төлөө" ТББ-ын тэргүүн Ц.Нанзаддоржоор ахлуулсан ТББ-н зохицуулаг доктор Н.Бумбар, доктор Н.Батхүү нар нь Говь-Алтай аймгийн нутгаар аялж, тус аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутагт тоорой мод тарих, үржүүлэх санал гаргаж, Аймгийн ЗДТГ-ын захиргаа, байгаль орчны хэлтсийн дарга нартай уулзаж, зөвшөөрөл авав.
Судалгааны ажлын 5-р шат
Манай ТББ нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн "Хаяа Худаг" нэртэй газарт суулгах тоорой модны 2000 ширхэг суулгацыг Өмнөговь аймгаас хүлээн авч, бэлтгэсэн талбайд 1700 ширхэг суулгацыг анх суулгав.
Судалгааны ажлын 6-р шат
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд тоорой, жигд, мөнгөлөг улиас, агч, хайлаас, сухай зэрэг модлог ургамлыг тариалж байсан арвин туршлагатай танилцаж, Баянтооройн баянбүрдээс 2000 орчим тооройн боловсорсон үр цуглуулж бэлтгэх зэрэг чухал ажлуудыг бид амжилттай хийж гүйцэтгэв.
Судалгааны ажлын 7-р шат
- Туршилт, судалгааны төвийн зориулалттай 8 байгууламжийг барьж, ашиглалтад оруулав
- Агч, яшил, хайлаас, гандигир, буйлс, тэхийн шээг, яргай, чаргай, далан хайлаас, голт бор зэрэг 20 шахам нэр төрлийн 200 мод сөөгийг Өвөрхангай аймаг дахь “Элсэн тасархай”-аас шилжүүлэн суулгасан
- Говь, цөлийн ховор, ховордсон мод, сөөгийг тарьж ургуулсан, баянбүрдийн
онцлогийг танин мэдүүлэх үүднээс “Тооройн баяр” зохион байгуулав - Акаци /Акация белая Рубиния/ модлог ургамлыг монголд анх удаа үрээр ургуулах 1000 шахам суулгац бэлтгэж байна
- 2019-2020 онд тарьсан тоорой, жигдний ургалтад 30 орчим хувьд “Дендерлоги”-ийн судалгаа хийв.
Туршилт судалгаа, хэрэгжүүлэлт: 8-р үе шат
- Орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хамгаалалтын зурвас байгуулж, гүний худаг гарган, нарны эрчим хүчээр худгийн ажиллагааг хангав.
- Үйл ажиллагаандаа хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглаж эхлэв.
- Орчин үеийн дэвшилтэт усалгааны системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
МАНАЙ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД
-
Ойн зурвасыг нэмэгдүүлэх
-
Төрөл зүйлүүдийн хамгаалал
-
Нутгийн иргэдийн оролцоо
-
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг
-
Санхүүгийн тогтвортой байдал
-
Судалгаа мониторинг
-
Мэдлэг, мэдээлэл олгох
10 жилд 1 сая мод тарих зорилго тавин ажиллана
Говийн бүсийн биологийн олон янз байдлыг хамгаалах, ховор, нэн ховор модны төрөл зүйлийг тарих, хадгалахад анхаарах.
Орон нутгийн иргэдтэй хамтран ойжуулалтын талаар мэдлэг олгох, тэднийг татан оролцуулах, газар шороогоо хайрлан хамгаалах, өөриймсөг хандах сэтгэлгээг төлөвшүүлэх
Цөлжилтийн эсрэг тэмцэлд ойжуулалт хэрхэн нөлөөлж байгааг хянах, хэмжих, хөрсний доройтлыг бууруулахад ойжуулалтын нөлөөг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.
Байгууллагын урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах санхүүжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулж, хувийн хэвшил, засгийн газар, иргэд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилт, хандив босгох.
Судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулалт хийж, ойжуулалтын төслүүдийн үр дүнг хянаж, сайжруулах.
Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ач холбогдлыг таниулан тайлбарлаж, бодлогын асуудалд орон нутаг, улс орон, бүс нутгийн хэмжээнд анхаарал хандуулах чиглэлээр ажиллах.
МАНАЙ ХАМТ ОЛОН